“СЭТГҮҮЛ ЗҮЙН ЛАБОРАТОРИ: ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ БЭХЖҮҮЛЬЕ!” ЗАЛУУ СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

Монгол Улс парламентын ардчилалтай хэдий ч парламентыг иргэдэд илүү нээлттэй, ойлгомжтой байлгах, олон нийтийн итгэлийг бэхжүүлэх шаардлагатай хэвээр байна. Ялангуяа парламентын үйл ажиллагаа, хяналт шалгалтын үйл явцыг олон нийтэд үнэн зөв, тэнцвэртэй, нотолгоонд суурилсан байдлаар хүргэхэд сэтгүүл зүйн мэргэжлийн оролцоо чухал ач холбогдолтой юм. Сүүлийн жилүүдэд цахим орчин дахь худал, ташаа мэдээлэл, мэдээллийн нөлөө нэмэгдэж, […]
“ХОТ БА ТӨСӨВ: ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН БА ИРГЭДИЙН ОРОЛЦОО” сэдэвт хэлэлцүүлэг 5-р сарын 21-ний өдөр Саб галерейд боллоо.

“ХОТ БА ТӨСӨВ: ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН БА ИРГЭДИЙН ОРОЛЦОО” сэдэвт хэлэлцүүлэг 5-р сарын 21-ний өдөр Саб галерейд боллоо.Хэлэлцүүлэгт Гэрэгэ бодлогын судалгааны хүрээлэнгийн судлаач Б.Эрдэнэбулган, МЗЭ-ийн Төсвийн хөтөлбөрийн ажилтан А.Ариунзаяа нар оролцож, Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-ийн төсөвлөлт, зарцуулалт, ил тод байдлын асуудлаар илтгэл танилцууллаа.Судлаач Б.Эрдэнэбулган “Орон нутгийн хөгжлийн сан: Сүхбаатар дүүргийн жишээн дээр” […]
Орон нутгийн нөхөн сонгуульд таны санал үнэ цэнтэй!

Та өдөр бүр ажилдаа, хичээлдээ явахдаа гэрийнхээ ойролцоох гудамж, сургууль, цэцэрлэг, зам, гэрэлтүүлэг зэрэг асуудлыг хардаг уу? Эдгээр шийдвэрүүд ихэвчлэн УИХ-аар бус, аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-аар шийдэгддэг. Тийм учраас орон нутгийн сонгууль, тэр дундаа нөхөн сонгуульд чиний санал шууд нөлөөтэй гэдгийг мэдэх үү? ИТХ бол орон нутгийн “парламент”: ИТХ нь тухайн нутаг […]
ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

Засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг судалж, дараах нэгдсэн байр суурийг илэрхийлж байна. Энэхүү хуулийн төсөл нь гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой мэт боловч бодит агуулгын хувьд парламентын бие даасан байдал, төлөөллийн ардчиллын суурь зарчмыг сулруулах ноцтой […]
“Оролцъё! Өөрчилье! – Төлөөллөө сонгоё” нөлөөллийн медиа кампанит ажлыг 2026.04.01-2026.06.30-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монголын залуучуудын эвсэл болон Сонгуулийн ерөнхий хороо хамтран 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болох орон нутгийн нөхөн сонгуулийг угтан иргэдийн мэдээлэлтэй, хариуцлагатай сонголтыг дэмжих зорилгоор “Оролцъё! Өөрчилье! – Төлөөллөө сонгоё” нөлөөллийн медиа кампанит ажлыг 2026.04.01-2026.06.30-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна.Энэхүү кампанит ажил нь сонгогчдод үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл хүргэх, популист амлалт, ташаа мэдээллээс […]
“ХОТ БА ТӨСӨВ: МЕГА ТӨСЛҮҮД” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 3-р сарын 28-ны өдөр News Cafe-д зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт эдийн засаг судлаач А.Батпүрэв, МЗЭ-ийн төсвийн хөтөлбөрийн зөвлөх З.Энхбаяр нар илтгэл танилцууллаа.Хэлэлцүүлгээс Улаанбаатар хотын Мега төслүүдийн талаар нээлттэй мэдээлэл сонсох Төсвийн сонсгол зохион байгуулж, иргэдийг мэдээллээр хангах шаардлагатай бөгөөд Нийслэлийн ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн хяналт, оролцоог сайжруулах шаардлагатай байна гэж үзэв.Судлаач А.Батпүрэвийн танилцуулсан “Мега төслийн тойм зураглал” судалгааны гол дүгнэлт, зөвлөмжөөс:СУДАЛГААНЫ ДҮГНЭЛТ- […]