Монголын залуучуудыН ЭВСЭЛ

Монголд залуучуудын эрх, ашиг сонирхлыг хамгаалж, олон янз байдлыг хангах олон талт төрийн бус байгууллагуудын нэгдэл

БИДНИЙ ЗОРИЛГО, ҮНЭТ ЗҮЙЛ

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ЭВСЭЛ ТББ (MYC) нь Монголын залуучуудын иргэний нийгмийн байгууллага бөгөөд залуу иргэний нийгмийн идэвхтнүүд 2014 онд Монголд залуучуудын эрх, ашиг сонирхлыг хамгаалж, олон янз байдлыг хангах олон талт төрийн бус байгууллагуудын нийтлэг зорилго, үнэт зүйлс, зарчмуудыг түгээх, тэдгээрийг бодит болгох, шударга, ялгаварлан гадуурхахгүй, хүний эрхийг хүндэтгэдэг нийгмийг бий болгоход залуу хүн бүрийн бодит бөгөөд ухаалаг оролцоог нэмэгдүүлэх, залуу хүн бүр өөрийн нэр төрийг мэдэрч, бусдыг хүндэтгэдэг нийгмийг бий болгох зорилгоор байгуулсан.

Алсын хараа

Гишүүн байгууллагууд болон тэдний залуусын хооронд харилцан хүндлэл, олон ургальч үзэлд суурилсан эерэг уур амьсгалыг бүрдүүлэх; үйл ажиллагааны уялдаа холбоог хангах; залуучуудын байгууллагын хөгжил, чадавхыг харилцан суралцах зарчмаар нэмэгдүүлэх; хүний эрхийн соёлыг түгээх; залуусын аюулгүй, хүртээмжтэй, эрүүл орчин, хамтын хөгжлийн орон зайг бүрдүүлэх; тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг түгээж, хэрэгжилтэд хяналт тавих, нийгэм-эдийн засгийн бодлогод нөлөөлөх.

Үйл ажиллагаа

Монголын Залуучуудын Зөвлөл нь залуучуудын оролцоог нэмэгдүүлж, сайн дурынхны эрхийг хамгаалан хөгжлийг дэмжих чиглэлээр ажилладаг. Байгаль орчин, эмзэг бүлгийн залуусын дэмжлэг, иргэний боловсрол, эрхийн хамгаалалд анхаарч, ардчилал, хүний эрхийг бэхжүүлэх нөлөөллийн ажлыг гишүүн байгууллагуудтайгаа хамт хэрэгжүүлдэг. Мөн залуусын дуу хоолойг бодлого тодорхойлох түвшинд хүргэж, эв нэгдлийг ханган хамтын оролцоог дэмждэг.

Гишүүнчлэл

2024 оны байдлаар Монголын иргэний нийгэмд идэвхтэй 18 гишүүн байгууллагатайгаар үйл ажиллагаа явуулж байна. Дүрмийн дагуу удирдах зөвлөл, хяналтын хороог бүх гишүүдийн хурлаар сонгодог. Удирдах зөвлөлийг ЛГБТ Төв ТББ тэргүүлж, энх тайван, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алслагдсан орон нутгийн болон үндэсний цөөнхийн эрхийг төлөөлсөн байгууллагууд хамтран ажиллаж байна.

Иргэний Нийгмийн 7 Хоног 2026

Иргэний орон зайг хамгаалах, төр-иргэний нийгмийн түншлэл, эгэх хариуцлагыг бэхжүүлэх зорилгоор Монголын Залуучуудын Эвсэл ТББ-аас 2026 оны 1-р сарын 26-1-р сарын 31-ний өдрийг “Иргэний нийгмийн 7 хоног” болгон тэмдэглэв.
 

2026, 1 сарын 26 - 31-нд

News cafe & Bluesky hotel

Хөтөлбөрийн хураангуй

АЖЛЫН АЛБА

Т.Амарзаяа

Ерөнхий захирал

Сэтгүүлч мэргэжилтэй. Тэрээр 2008 оноос хүүхдийн эрхийн чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2014 оноос хойш шийдвэр гаргах түвшинд залуучууд болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Үндсэн хуульд иргэдийн оролцоо (2019), Шүүхийн шинэчлэлд залуучуудын оролцоо (2020-2021) багтаж байна гэх мэт төслүүдийг гүйцэтгэсэн. 

М.Саруул-эрдэнэ

Менежер

Монголын Залуучуудын Эвслийн үндсэн хөтөлбөрүүдийг хариуцан ажилладаг. Бизнесийн удирдлага, эрх зүйн хос мэргэжилтэй. Үндсэн хөтөлбөрүүд болон төслүүдийн гүйцэтгэл, хэрэгжилт, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилладаг.

З.Энхбаяр

Зөвлөх

Сэтгүүлч мэргэжилтэй. 2013 онд СУИС-РТМУС-ийг Сэтгүүлч бакалавр мэргэжилтэй төгсөж Телелвизийн салбарт 9 жил ажилласан туршлагатай. Сүүлийн 2023-2025онд Монголын Залуучуудын эвсэл ТББ-ын Гүйцэтгэх захиралаар, 2026 оноос Төсвийн хөтөлбөрийн зөвлөх.

Б.Болорсайхан

Зөвлөх

Тэрээр хүний эрх, иргэдийн оролцоо, эгэх хариуцлага, засаглал чиглэлээр мэргэшсэн эрх зүйч юм. Эвсэлд хүүхэд, залуучууд, эмзэг бүлэг зэрэг нийгмийн бүлгийн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих, стратеги төлөвлөлт, салбарын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх талаар зөвлөж байна.

ЗАВСАРЛАГА ПОДКАСТ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ДАВХАРДСАН ШИМТГЭЛ НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗӨРЧИЛ МӨН ҮҮ?

Энэ удаагийн дугаарт Онч шийдэл төрийн бус байгууллагын захирал, хуульч Ө.Эрдэнэ-Очир болон Бодлогод залуусын хяналт ТББ-ын нягтлан Н.Уянга нар оролцлоо

ААВУУД ТЭТГЭМЖ АВАХ БОЛОМЖТОЙГ ТА МЭДЭХ ҮҮ?

Хүүхэд асрах чөлөөтэй байгаа үедээ аавууд ч гэсэн “цалинтай ээжийн тэтгэмж”-ийг авах эрхтэй гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандаж ялалт байгуулсан хуульч Б.Улсболд, хүүхэд асрах чөлөөг авсан 5 дахь аав, иргэн Г.Амаржаргал нар энэ удаагийн дугаарт орлоо.

СӨХ ТОЙРСОН АСУУДЛААР ШҮҮХЭД ХАНДАЖ БОЛОХ УУ?

Энэ удаагийн дугаарт Сэлбэ хотхоны оршин суугч Г.Баасансүрэн, Хуульч Т.Энхжаргал нар оролцож СӨХ тойрсон асуудлууд болон Сэлбэ хотхоны 2023 оны үерийн дараах нөхцөл байдлын талаар ярилцлаа.

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 13.14 ДҮГЭЭР ЗҮЙЛ ҮНДСЭН ХУУЛИЙН МАРГААН БОЛСОН НЬ

Энэ удаагийн дугаарт Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл “Худал мэдээлэл тараах” нь Үндсэн хууль зөрсөн эсэх асуудлаар мэдээлэл гаргасан сэтгүүлч Э.Энэрэл, Хуульч, Т.Сумъяабазар нар оролцлоо.

Гишүүн байгууллагууд

Удирдах зөвлөл