Монголын залуучуудын эвсэл болон Сонгуулийн ерөнхий хороо хамтран 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болох орон нутгийн нөхөн сонгуулийг угтан иргэдийн мэдээлэлтэй, хариуцлагатай сонголтыг дэмжих зорилгоор “Оролцъё! Өөрчилье! – Төлөөллөө сонгоё” нөлөөллийн медиа кампанит ажлыг 2026.04.01-2026.06.30-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү кампанит ажил нь сонгогчдод үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл хүргэх, популист амлалт, ташаа мэдээллээс ангид байж, бодитой шийдэлд суурилсан сонголт хийхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
Энэ хүрээнд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиал сувгууд, контент бүтээл зэргээр дамжуулан сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх, шүүмжлэлт сэтгэлгээг төлөвшүүлэхийг зорьж байна. Мөн “Оролцъё! Өөрчилье! – Төлөөллөө сонгоё” гэсэн уриан дор иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж, орон нутгийн засаглалд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна.
Таны санал бол таны дуу хоолой — мэдээлэлтэй байж, хариуцлагатай сонголт хийцгээе.