Хэлэлцүүлэгт эдийн засаг судлаач А.Батпүрэв, МЗЭ-ийн төсвийн хөтөлбөрийн зөвлөх З.Энхбаяр нар илтгэл танилцууллаа.
Хэлэлцүүлгээс Улаанбаатар хотын Мега төслүүдийн талаар нээлттэй мэдээлэл сонсох Төсвийн сонсгол зохион байгуулж, иргэдийг мэдээллээр хангах шаардлагатай бөгөөд Нийслэлийн ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн хяналт, оролцоог сайжруулах шаардлагатай байна гэж үзэв.
Судлаач А.Батпүрэвийн танилцуулсан “Мега төслийн тойм зураглал” судалгааны гол дүгнэлт, зөвлөмжөөс:
СУДАЛГААНЫ ДҮГНЭЛТ
– Төсөл хэрэгжилтийн байдал хангалтгүй байгааг анхаарах шаардлагатай. Нийслэлийн мега төслүүд 2040 он хүртэл хэрэгжихээр төлөв харагдаж байна.
– Ил тод байдал хангалтгүй байх дутагдал төсөл бүрд ажиглагдаж байна.
– Төслүүдийн үр ашиг, хариуцлагын тогтолцоонд эргэлзээ үүсгэж, хөрөнгө оруулагч болон иргэдийн итгэлийг алдагдуулах эрсдэлтэй.
СУДАЛГААНЫ ЗӨВЛӨМЖ
– Бодлогын уялдаа, төлөвлөлтийн чанарыг сайжруулах
– Ил тод байдлыг системчилсэн шинэчлэлээр бататгах
– Санхүүжилтийн баталгаат байдлыг сайжруулах:
– Хариуцлагын тогтолцоо, хяналтын механизмыг сайжруулах
– Санхүүгийн баталгаа сул буюу зарласан төслүүдийн дийлэнх нь багцаа эсвэл урьдчилсан ТЭЗҮ-ээр тооцсон төсөвтэй ч тухайн төсвийн эх үүсвэр тодорхойгүй, баталгаажаагүй байна.
– Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, менежментийн тогтолцоо сул, төслийн дийлэнх олонхын хувьд энэ чиглэлийн үнэлгээ, төлөвлөгөө хийгдээгүй эсвэл бүртгэгдээгүй байх эрсдэлтэй байна.