Монгол Улс парламентын ардчилалтай хэдий ч парламентыг иргэдэд илүү нээлттэй, ойлгомжтой байлгах, олон нийтийн итгэлийг бэхжүүлэх шаардлагатай хэвээр байна. Ялангуяа парламентын үйл ажиллагаа, хяналт шалгалтын үйл явцыг олон нийтэд үнэн зөв, тэнцвэртэй, нотолгоонд суурилсан байдлаар хүргэхэд сэтгүүл зүйн мэргэжлийн оролцоо чухал ач холбогдолтой юм.

Сүүлийн жилүүдэд цахим орчин дахь худал, ташаа мэдээлэл, мэдээллийн нөлөө нэмэгдэж, ардчилал болон төрийн институцэд итгэх олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх болсон. Нөгөө талаас залуу сэтгүүлчид, контент бүтээгчид дижитал платформын идэвхтэй хэрэглэгчид хэдий ч парламентын мөн чанар, хууль ёсны механизм, хяналт шалгалтын тогтолцоог мэргэжлийн түвшинд сурвалжлах мэдлэг, ур чадвар дутмаг байгаа нь энэ чиглэлийн чанартай контентын хэрэгцээ шаардлага бий гэдгийг илэрхийлж байна.

Иймд Монголын залуучуудын эвсэл ТББ санаачлан Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл болон Азийн сангийн дэмжлэгтэйгээр “Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье!” хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөрт 18-35 насны 25 залуу сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллага, контент бүтээгчид оролцож байна.
 
Хөтөлбөрийн өнөөдрийн зочин багшаар
1.Л.Анударь, Сэтгүүл зүйн инноваци хөгжлийн үүр төвийн хөтөлбөрийн захирал,
2.Ж.Хулан, The Media Show санаачлагч, сэтгүүлч,
3.Ж.Өнөмөнх, NTV Медиа хөгжлийн захирал,
4.Б.Болорсайхан, Монголын Залуучуудын Эвслийн Удирдах зөвлөлийн гишүүн, хүний эрхийн активист нар оролцож байна. 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн